Хэлээ сонгоно уу:中文 | 繁体 | English | мангольская
  • Кантакты: Го Цзинли
    Тэлефон: 0530-8285828 8286828
    E-mail: 2764716227@qq.com
    Адрас: Juye зона
    Паштовы індэкс: 274900
    Вэб-сайт: www.qicaibeike.com
    QQ: 2764716227
    Скаргі Тэл: 0530-8282828
    Тэл: 0530-8283828
Нүүр хуудас〉Компаний танилцуулга

    Нэг.Тойм байдал

    Тус компани нь судлан хөгжүүлэх, үйлдвэрлэх, борлуулах зэргийг хослуулсан хананы шаваас, зуурмаг болон барилгын цацагч машин үйлдвэрлэдэг мэргэжлийн компани болох бөгөөд үйлдвэрлэлийн урт удаан жилийн түүхтэй бөгөөд маш олон мэргэжлийн инженер техникийн ажилтнуудтай. SG-6 маркын цацагч машин нь Европ Америкийн хамгийн сүүлийн үеийн могой эрчлээсээр даралт нэмэгдүүлэх технологийн суурин дээр судалгаагаар дамжин өөрчлөн сайжруулж, инженерийн практиктын дунд хөгжүүлсэн нэг төрлийн хуурай хольц, цементэн зуурмаг холих болон зуурмаг цацах зориулалтай олон үйлдэлт машин болох юм. Түүний онцлог шинж чанар болон давуу талууд нь:

    1.Олон үйлдэлтэй: Энэ машиныг олон зориулалтаар ашиглаж болно. Чулуун будаг, замаск, гипс, латекс, усан-доторх-ус зэрэг дөрвөн төрлийн будгийг цацаж болдог.

    2.Зөөрвийн: Машины овор хэмжээ бага, хөнгөн, авч явахад дөхөм, оврын хэмжээ нь урт 50см, өргөн 30см, өндөр 60см, жин нь 33кг болно.

    3.Хүмүүнлэгжсэн: Бид хүнээр үндэс болгох үзэл санааг баримтлан, энэ машинд зориулж шат өөд авирахад тохиромжтой машиныг үйлдвэрлэж гаргаснаар тоног төхөөрөмж, будган болон түүхий материалыг шатаар дамжуулахад маш хялбар дөхөм болсон бөгөөд түүнийг шилжүүлэхэд амар, хүний хүч хэмнэдэг болсон байна.

    4. Бодит байдалд хэрэгжиж болохуйц: Нэг машиныг олон зориулалтаар ашиглах боломжтой. Адилхан хэмжээний мөнгө зарцуулж адил бус ажлын шаардлагыг хангаж болдог тул хэрэгжиж болхуйц чанар сайтай.

    5.Ажлын бүтээмж өндөр: Хөдөлмөрийн эрчим сул, цацах ажлыг түргэн гүйцэтгэдэг бөгөөд ажлын бүтээмж өндөр, үр нөлөө сайтай. Нэг ширхэг цацагч машины нэг цагийн бүтээмж нь 200м2-аас их байж, нэг өдөр 8 цаг ажиллахаар тооцоход нийт 1500м2 –аас их талбайд цемент цацдаг. Энэ нь 20 мэргэшсэн ажилчны нэг өдрийн ажлын гүйцэтгэлтэй тэнцнэ.

     

    6.Дуу чимээгүй: Өндөр хүчин чадалтай чимээгүй компрессорыг иж бүрдүүлэн ашигласнаар овор хэмжээ бага, дуу чимээгүй, хүчин чадал их, агаар оруулахад хурдан бөгөөд тэсрэлтээс хамгаалдаг болжээ. Түүний хэрэглэх цар хүрээ нь өргөн, бүх төрлийн хийн хөдөлгүүртэй, салхин хөдөлгүүртэй багаж хэрэгсэл, хаалга цонхыг онгойлгож хаах, нэхмэлийн машин, дугуйг хийлэх, хуванцар механик компрессор, уул уурхайн зориулалттай компрессор, усан онгоцод ашиглах компрессор, эмчилгээний компрессор, элс цацах, будаг цацах зэрэгт ашиглахад тохиромжтой байдаг.

    Хоёр.Техникийн тодорхойлолт

    Зүйл

    Нэгж

    Үзүүлэлт

    SG-6

    Хүчдэл

    В

    220В

    Чадал

    кВт

    1.5

    Даралт

    Psi/bar

    3300psi/227bar

    Ширхэгийн хэмжээ

    Тор

    40~400

    Бункерийн багтаамж

    Л

    24

    Гаргах урсгал

    Л

    6.6Л/мин

    Хэвтээ гаргалт

    м

    50м

    Босоо гаргалт

    м

    20м

    Гаргах хоолойн голч

    мм

    16~20

    Нийт жин

    кг

    33

    Оврын хэмжээурт, өргөн, өндөр

    см

    50*30*60

     

    1.Шаардлагатай зүйл: ①Барилгын талбайн цахилгаан тэжээлийн хүчдэл нь 220В байх ёстой. ②Усны эх үүсвэрийг бэлтгэх хэрэгтэй. ③Барилгын талбай хүртэл аюулгүй байдлыг хангасан тэгш гадаргуутай замаар тээвэрлэнэ. ④Барилгын талбай хүртэл тээвэрлэсэн материалыг чийгтэй нойтон газар хадгалахыг хориглоно. ⑤Дамжуулах уян хоолой, агаарын хоолой, усны хоолой болон цахилгаан тэжээлийн шугамыг найдвартай холбоно. 2. Ашиглалтын журам: ①Дамжуулах уян хоолойн оролтын хэсэгт бага хэмжээний ус юүлэн хийх буюу спираль насосоор ус шахаж дамжуулах уян хоолойг норгож, дараа нь хоолойн доторх усыг шахаж гаргана. ②Цахилгаан тэжээлийг залгаж унтраалгаар спираль насосыг ажиллуулна. ③Агаарын хоолой болон элсэн зуурмаг дамжуулах хоолойг хамт уяж шууд шүршигч буунд холбоно. ④Жигд хутгасан зуурмагийг бункер дотор юүлэн хийнэ. ⑤Асаах товчийг дарж зуурмаг цацагчийг ажиллуулна. Ажлын үед эргэлтийн хурдыг тохируулахаар /адил бус материалын шаардах эргэлтийн хурд нь адилгүй / дамжин ажлыг өндөр чанартай гүйцэтгэх боломжтой. ⑥Жигд хутгасан зуурмагийг бункер дотор тасралтгүй нэмж, зуурмаг цацах ажлыг тасалдалгүй гүйцэтгэнэ. ⑦Зуурмаг цацах ажил дуусахаас өмнө бункер дахь үлдэгдэл зуурмагийг цацаж дуусгаж, эхлээд агаарын насосыг унтрааж, дараа нь машиныг унтраана. ⑧Шүршигч бууг задлан салгаж, сэлбэг хэсгүүдийг задалж сайтар цэвэрлэнэ. ⑨Бункер дотор цэвэр ус юүлэн хийж, машиныг онгойлгож угаан цэвэрлэнэ. Хоолойн гаргах амнаас цэвэр ус урсан гарах үед унтраалгаар машиныг унтрааж, дамжуулах уян хоолойг залдан салгаж орооно.

    Дөрөв.Засвар үйлчилгээ

    1.Насосын голыг цэвэрлэж дуусах бүр бага хэмжээний силикон тос нэмэх ба зэврэлтээс хамгаална. Үүний гол зорилго нь эргэх голыг зэврэлтээс хамгаалж, дахиж ашиглахад хэвийн ажиллагааны байдлыг хангахад оршино.

    2.Машин ажиллаж байх үед цахилгаан хяналтын хайрцагийн хаалгыг заавал хааж, тоос шороо болон ус орож түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг гэмтээхээс хамгаална.

    3.Ажлын талбайд машиныг шилжүүлэх үед тэжээлийг заавал таслах хэрэгтэй.

    4.Машиныг угааж цэвэрлэх үед цахилгаан хяналтын хайрцгийг арчиж цэвэрлэх ба усаар угааж болохгүй.


    Тав. алдааг олж засварлах

    1.Ажлын явцад гэнэт автоматаар унтарсан байвал, байж болзошгүй шалтгаан нь:

    Ажлын талбайд гэнэт тог тасарсан ба цахилгаан хангамжийг богино хугацаанд сэргээх боломжгүй тохиолдолд, цахилгаан тэжээлийг тасалж дамжуулах уян хоолой, насосын гол болон бүх сэлбэгүүдийг задлан салгаж угаан цэвэрлэнэ. Дамжуулах хоолойг залдан салгахад савалгааны уут буюу бусад юмаар салгах хэсгийг заавал бүтээж, хоолойг салгах агшинд хоолой доторх даралт гэнэт суллагдан элсэн зуурмаг шахагдан гарч гэнэтийн осол үүсгэхээс хамгаална.

    Цахилгаан моторын ачаалал хэтэрсэн, гал хамгаалагч шатсан эсэхийг шалгана.

    2.Зуурмаг хэт өтгөн, элсний мөхлөг хэт их буюу удаан хугацаа ашиглаагүй тавих үед угааж цэвэрлээгүй зэрэг хүчин зүйлс нь бөглөрөл үүсгэж болзошгүй. Бөглөрөл нь ачааллыг хэтрүүлэхийн бас нэгэн шалтгаан болох бөгөөд ийм нөхцөл байдалд бөглөрлийг заавал цэвэрлэх,бөглөрсөн хэсгийг солих эсхүүл элсийг дажин шигшинэ.

    Шүршигч бууг задлан салгаж угаан цэвэрлэнэ.Шүрчигч хушуу нь бөглөрсөн эсэхийг шалгана.

    Дамжуулах уян хоолойгоос материал шахагдан гарахгүй байвал хоолойн дотор бөглөрөлтэй байгааг харуулдаг. Энэ тохиолдолд угааж цэвэрлэсэн шүршигч бууг холбож зуурмаг цацах ажлыг үргэлжлэн хийж болно.

    Дамжуулах уян хоолойгоос материал шахагдан гарахгүй байвал хоолойн дотор бөглөрөлтэй байгааг харуулдаг ба уян хоолойг угааж цэвэрлэнэ. Хэрэв цэвэрлэсний дараа мөн л материал шахагдан гарахгүй бол дамжуулах хоолойг задлан салгаж угаан цэвэрлэх ба машины дотор бөглөрөл байх эсэхийг шалгаж цэвэрлэнэ.

    Бөглөрлийг арилгасан дамжуулах хоолойг холбож машиныг дахиж ажиллуулна.

    3.Машин хэвийн ажиллагаатай байх үед зуурмаг удаан шахагдах буюу гарахгүй байвал, байж болзошгүй шалтгаан нь:

    ①Насосын голыг удаан хугацаагаар хэрэглэх явцад элэгдэж гэмтсэн. Насосын гол элэгдэж гэмтсэн эсэхийг шалгах арга нь насосын голын гаралтын хэсэг болон дамжуулах уян хоолойн хооронд манометр суурилуулж, манометр дээр тодрох даралт нь хэт бага эсхүүл даралт байхгүй байвал насосын гол элэгдэж гэмтснийг харуулж байх ба шинээр солих хэрэгтэй.

    Бункер доторх эргэлдэгч хэсэг нь хоосортол шахагдаж хоосон орон зайг бий болгосон байвал, байж болзошгүй шалтгаан нь зуурмаг хэт өтгөн, элсэн мөхлөг хэт их эсхүүл хуурай нунтгийн урсамхай чанар муу байхаас болж механик ажиллагаанд тохиромжгүй болсон, ийм тохиолдолд насосын гол нь зуурмаг байхгүйгээс болж хуурай үрэлт үүсэж, насосын голын температурыг маш түргэн нэмэгдүүлэн шатааж гэмтээх аюултай.

    4.Манометр суурилуулсан тохиолдолд, манометрийн заалтаас машины ажиллагааны байдлыг харж болно. Хэрэв манометр нь 25кг-аас их бөгөөд зуурмаг гаргалт удаан болсон буюу гаргахгүй байвал бөглөрөл үүссэн байж болзошгүй, резин хоолой агшиж тэлбэрэх аюултай тул машиныг нэн даруй унтрааж шалгаж цэвэрлэх хэрэгтэй.


    Зургаа.Анхаарах зүйлс

    1.Тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулахаас өмнөх анхаарах зүйлс

    Ашиглахаас өмнө, энэхүү ашиглалтын зааврыг сайтар уншиж, холбогдох шаардлагыг хатуу дагаж мөрдөх хэрэгтэй.

    Цахилгаан тэжээлд залгахаас өмнө цацагч машины бэхэлгээний эд ангиудын бэхэлгээний байдлыг сайтар шалгаж, хоолойнуудын холболт найдвартай байх эсэхийг шалгах хэрэгтэй.

    Энэхүү цацагч машин нь зөвхөн 220В-ын хувьсах гүйдлийг ашиглана. Моторыг шатааж гэмтээхээс хамгаалж 380В-ын тэжээлд залгахыг хатуу хориглоно.

    Энэхүү цацагч машины бүтцийг дураар өөрчилж болохгүй, шаардлагад үл нийцэх сэлбэг хэрэгслийг хэрэглэж болохгүй.

    2.Цацах явц дахь анхаарах зүйлс

    Цацах ажил гүйцэтгэх буюу угааж цэвэрлэхээс бусад тохиодолд цахилгаан тэжээлийг заавал таслах хэрэгтэй.

    Цацах ажил гүйцэтгэх үед, гарын хуруу, алга буюу биеийн аль ч хэсгийг шүршигч хушуунд хүргэж болохгүй.

    Гэмтэл хохирлоос урьдчилан сэргийлэх зорилгоор, өөрсдийнхөө буюу бусдын эсрэг шүршигч бууны амаа хандуулахыг хороглоно.

    Шүршигч хушууг задалсны дараа зуурмаг цацах ажил гүйцэтгэхийг хориглоно.

    Цацах ажил гүйцэтгэх явцад шүршигч хушууг цэвэрлэж сохих эсхүүл цацахгүй үед цахилгаан тэжээлийг нэн даруй таслах хэрэгтэй.

    Цацагч машиныг шилжүүлэх үед тэжээлийг заавал таслах хэрэгтэй. Цахилгаан мотор болон залгуурыг ус буюу будагтай хүрэлцүүлж болохгүй, машиныг цэвэр хуурай байлгах хэрэгтэй.

    3.Цацах ажил дууссны дараах анхаарах зүйлс

    Цацах ажил дууссны дараа тоног төхөөрөмжийг нэн даруй угааж цэвэрлэнэ.

    Угааж цэвэрлэх арга: Бункер дотор 20 литр ус юүлж, насосыг хоосон ачааллаар эргүүлэхээр дамжин насос, өндөр даралтат уян хоолой болон шүршигч бууны доторх үлдэгдэл будгийг бүрэн шахаж гаргана.


    Долоо. Борлуулсны дараах үйлчилгээ

    Юуны өмнө манай бүтээгдэхүүнийг сонгон ашиглаж байгаа хэрэглэгч танд баярлалаа. Бид танд түргэн шуурхай, найдвартай нямбай үйлчилгээ үзүүлэх болноХэрэв таны ашиглалтын явцад ямар асуудал үүссэн буюу хүндрэлтэй байдал тохиолдсон эсхүүл боломжийн сайн санал хүсэлт байвал бидний 24 цагийн туиш төлбөргүй утас руу залгаарай: 4000700852


    Техникийн зааварчилгаа: 13020691188

     

    Өнгөлөг Дун Хонг Конг ХХК

                                       Colourful Shell Hong Kong Co.Ltd

     

     

     

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан  Өнгөлөг Дун Хонг Конг ХХК    ICP备案号:鲁ICP备05039718号
Компаний хаяг:Тунчжоу гудамжийн 190, Шам Шуй По дүүрэг, Коулун, Хонг Конг
Харилцах утас::4000-700-852   Э-Шуудан:2965854877@qq.com
Хэрэглэгчийн үйлчилгээний QQ:2965854877